8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмээлтийн замд зургаан машин мөргөлдөж, хоёр хүн амиа алдсан ноцтой осол гарчээ

2020-10-26 10:47:01

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд зургаан автомашин мөргөлдсөн ноцтой осол /202 0.10.25/ гарчээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас "Осол хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, гурван том хүн, нэг хүүхэд гэмтсэн.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс хэргийн газрын үзлэгийг явуулж, прокурорын хяналт дор шалгаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Гэрэл зургийн эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулах, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл