8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт 97.93 хувийн ирцтэйгээр дуусжээ

2020-10-26 10:59:09

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалтын үйл ажиллагаа 25-ны орой 20:00 цагт дуусаж, сонгогчдын 74.33 хувь нь ирж саналаа өгсөн байна.

19 аймгийн 61 хэсэг, Налайх дүүргийн 2 хэсэг, нийт 63 хэсэгт нэмэлт санал хураалтад оролцох ёстой сонгогчдын 25.82 хувь нь ирж саналаа өгчээ. 

Хамгийн олон сонгогч буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 1,401 сонгогчийн 469 нь буюу 33.48 хувь саналаа өгснөөр нийт ирцийн 64.72 хувь болсон бол Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багийн нэмэлт санал хураалтад оролцох 14 сонгогчийн 10 нь ирсэнээр нэмэлт санал хураалтын ирцийн хувь нь 71.43 болж, нийт ирц 97.93 хувь болсон гэж СЕХ мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл