8o
Улаанбаатар хот
mobile menu

ТӨРИЙН БАНКНЫ НОГООН ЗЭЭЛИЙГ СОНГООРОЙ

2020-10-02 17:00:00

БОАЖЯ-аас зохион байгуулж буй “Ногоон технологи-2020” өдөрлөг “Блю Скай” зочид буудалд болж байна. Өдөрлөгт Монгол орны уур амьсгалд тохирсон байгальд ээлтэй техник технологи, инновацийн шинэ санаа шийдлийг танилцуулж байгаа бол банк санхүүгийн салбарынхан “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнээ танилцуулж байна. 

Төрийн банк 2019 оноос хойш байгальд ээлтэй ногоон зээлийн бүтээгдэхүүнийг гаргасан бөгөөд өдөрлөгийн үеэр 10 гаруй нэр төрлийн нэн хөнгөлттэй зээлийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцуулж байна. Хэрэв та байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн болон амины орон сууц зэргийг сонирхож байгаа бол тус өдөрлөгөөр зочлонгоо Төрийн банкнаас өөрт хэрэгтэй нэн хөнгөлттэй нөхцөлтэй зээлийг авах боломжтой юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл