8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс НҮБ-д 59 жилийн өмнө элссэн түүхэн өдөр

2020-10-27 15:12:07

Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Монгол улс НҮБ-д гишүүнээр элсэж, тусгаар тогтнолоо бусад улсуудаар хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна.

Манай улс анх Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд НҮБ-д элсэх өргөдөл гаргаж байсан ч 1961 онд албан ёсоор НҮБ-д элсэж, 101 дэх орон болон бүртгүүлж байжээ.

НҮБ-д элссэнээр өмнө нь зөвхөн 19 социалист улстай дипломат харилцаатай байсан манай улс, дэлхийн бусад улс орнуудтай дипломат харилцаа тогтоох боломж нээгдсэн юм.

Улмаар 1963 онд өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай дипломат харилцаа тогтоож байжээ.

Монгол Улс Ерөнхий Ассемблейн тусгай хурал зөвлөгөөнд нийт 13 удаа оролцсон бөгөөд хамгийн анхны хуралд 1967 онд Сайд нарын зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал оролцож байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл