Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах Улсын Онцгой Комиссын саналыг Засгийн газар дэмжлээ. Өнөөдрийн байдлаар 99 удаа захиалгат нислэг үйлдэн гадаадын 80 гаруй улсаас 19,611, газраар 6581, нийт 26,192 иргэнийг авчраад байна. Эдгээрийн 12,465 нь эрэгтэй, 13,727 нь эмэгтэй юм.
Ирэх сард Сөүл хот руу зургаа, Токио хот руу хоёр, Алматы, Франкфурт хот руу тус бүр нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэж 2,000 орчим иргэнээ авчрах юм.