8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэтгүүлч М.Батбилэгийн гэр бүлд тусалцгаая

2016-03-28 12:51:00

Монгол Коммент нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэгийн эхнэр Г.Наранбилэг маш ховор тохиолддог зөөлөн эдийн хорт хавдар оноштой БНСУ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Зөөлөн эдийн гэдэг нь маш нарийн эсийн түвшинд үүссэн хавдар гэж ойлгож болно.

Эмчилгээнд тарьдаг тариа нь нэг удаа тариулахад 5,400,000 вон буюу 9,500,000 сая төгрөгийн үнэтэй аж. Нэг күрс 6 удаа 21 хоногын зайтай ордог байна. Жил гаруй  хугацаанд энэ эмчилгээтэй байгаа бөгөөд эдгэх боломжтой юм. Өнөөдрийг хүртэл 100-аад сая төгрөг зарцуулагдсан талаар мэдээлэлээ. Гэсэн ч ахин эмчилгээ хийгдээд шинжилгээ өгөх шаардлагатай. Тийм учраас хандив өргөхийг хөтлөгч М.Батбилэгийн найзууд уриалж байгаа аж.

Монгол Коммент нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг найз  Монгол Коммент нэвтрүүлгийн хөтлөгч П.Пүрэвжаргал хэлэхдээ “Монгол Коммент нэвтрүүлгийн хөтлөгч Билгээ маань чөлөө аваад явсан үүнээс хойш ТВ9 телевизтэйгээ байнгын холбоотой байгаа. Тэгээд Билгээ маань анх ойр дотныхон найз нөхдийнхөө хооронд өөрийнхөө чадах чинээгээр энэ өвчнийг гаталж давъяа гэсэн сэтгэлийн тэнхээгээр хандаж байсан. Одоогоор эмчилгээний зардал маш өндөр гарч байгаа мөн бас цаашид удаан эмчлүүлэх шаардлага гараад байгаа учраас бид Билгээд хэлж ятгаж ойлгуулж байж энэ хэвлэлийн хурлыг  хийж байгаа юм аа. Билгээтэйгээ олон жил хамтдаа ажилж сайхан үерхэж нөхөрлөж байгаа, зовох цагт нэгэндээ тусалж байдаг Монгол хүний сэтгэл гэдэг агуу, тийм учраас “Билэгээгийнхээ гэр бүлд тусалцгаая” аянийг зохион байгуулж байна. Орой болгон монголын ард түмэндээ шударга үнэний дуу хоолой болж түмэндээ хүргэж явдаг энэ сайхан залуугийнхаа гэр бүлд нь тусалцгаая.

Хандивийн данс:
ХААН БАНК- 5007453924
М.Батбилэг
Facebook Page хуудас: М Билэгээгийнхээ гэр бүлд тусалцгаая

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ӨӨР НУТАГ
ЭЛБЭГЭЭ ТЭРГҮҮТЭЙ ХОВДЫНХОН ХӨДЛӨХГҮЙ ЮМ БИД ХӨДЛӨХ ЮМ УУ
2016/05/01 103.17.108.42
Зочин
Муу юм хийхээр гэр бүл үр хүүхдэд нь гай болдог гэсэн. Үнэн юм шигээ. Шүлсээ үсчүүлээд хүний мууд дурладаг байж билээ. Одоогийн хөтлөгч нар нь гайгүй л хөтлөх юм. Онгироо балиар муу залуу сэжгийн...
2016/04/26 103.17.108.42
Zochin
Yostoi buzar zaluu
2016/04/01 103.17.108.42
har hel amtai zaluu
2016/03/29 103.17.108.42