8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын 75 дугаар тогтоолын үндэслэлийг хүчингүй болгох шүүх хурал өнөөдөр болно

2016-03-28 13:04:00

УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Халх гол чөлөөт бүсийн асуудал орж ирсэн. Харамсалтай нь чөлөөт бүс байгуулах тогтоолоо түрүүлж хэлэлцээд бодлогын баримт бичгээ батлалгүй үлдээснээс өдгөө Халх гол сум тусгаар улсын статустай, Монгол Улсын иргэдэд визээр үйлчлэх бүс нутаг болоход хүрээд буй.

Улмаар хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр тэргүүтэй иргэд уг тогтоолыг хүчингүй болгуулахаар хууль эрхзүйн хүрээнд бүх аргыг хэрэглэж байгаа. Тэгвэл Халх голыг Чөлөөт бүс болгох УИХ-ын 75 дугаар тогтоолын үндэслэлийг хүчингүй болгуулахаар гаргасан өмгөөлөгч Г.Батбаярын нэхэмжлэлтэй ХХАА-ын сайд Р.Бурмаад холбогдох маргааныг таслан хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр болох юм байна. Шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр явагдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл