8o
Улаанбаатар хот
mobile menu

Цөмийн асуудлаар олон улсын гэрээ, конвенцид нэгдэхийг эсэргүүцлээ

2016-03-28 13:11:00

УИХ-ын ээлжит бус  чуулган маргааш хуралдана . Ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдалыг хориглох тухай албан бичиг өргөх гэж байна. Засгийн Газар “ Цөмийн хог хаягдлыг булшлахгүй гэдгийг ээлжит бус чуулганаар хуульчилхаар боллоо. Энэ асуудалтай холбоотой цөмийн хаягдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн ТББ-ууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Маргааш  ээлжит бус чуулганаар хэд, хэдэн чухал баримт бичгийг хэлэлцэхээр товложээ. Хуралдаанаар цөмийн хаягдлыг оруулахгүй, хадгалахгүй байх талаар Монгол Улс олон улсад үүрэг хүлээх баримт, бичгийг батлах асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц”-д нэгдэн орохыг Засгийн газар дэмжиж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон. Манай улсад эмнэлэг, их сургууль зарим компаниуд эрүүл мэнд, судалгаа шинжилгээний чиглэлээр голчлон ашигладаг 300 орчим цацрагийн эх үүсвэр байгаа. Эдгээрийн хаягдлыг Олон улсын жишигт нийцүүлэн аюулгүй болгох үүргийг конвенцид нэгдсэнээр олон улсын өмнө хүлээх юм. Мөн бусад улс манай улсад цөмийн хаягдал оруулахгүй байх талаар олон улсад үүрэг хүлээж, хяналт олон улсын түвшинд гарах юм. МАН-аас УИХ-д сууж буй эрхэм гишүүд та бүхнийг энэ асуудлыг батлахгүй байна гэдэгт итгэж байна хэмээн Цөмийн аюулгүй байдлын МУ-ийн үндэсний хөдөлгөөний тэргүүн Л. Сэлэнгэ мэдээлэл хийлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл