8o
Улаанбаатар хот
mobile menu

Орхон аймгийн Баян-Өндөр суманд эхнэрээ буудаж хөнөөсөн хэрэг гарлаа

2020-11-02 15:21:05

Орхон аймгийн Баян-Өндөр суманд эхнэрээ буудаж хөнөөсөн хэрэг гарлаа. Тодруулбал  “Дэнж" багийн ... тоотод би эхнэрээ буудаад алчихлаа” гэсэн мэдээлэл аравдугаар сарын 31-ний 06:49-д тус сумын цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа явуулахад тус тоотод суух 50 настай эмэгтэй Э-ийн   /толгойн тус газарт нөхөр нь болох 53 настай эрэгтэй Б ТОЗ-8 маркийн галт зэвсгээр  нэг удаа буудаж, амь насыг нь хохироосон байжээ.Энэ хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл