Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний үеэр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр Улаанбаатар хотын түгжрэл, түүнийг хэрхэн бууруулах арга замын талаарх мэдээлэл хийсэн юм. Уг мэдээллийн дараа Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар “Орон нутгаас Улаанбаатарт хичнээн хүн ирж таксинд явах нэртэйгээр халтуур хийж байна вэ. Үүний ард хулгай дээрэм, хүчирхийллийн гэмт хэрэг гарч, тэд татвар төлөхгүй, түгжрэлийг
бий болгож байна.Хөдөө орон нутгаас 247 мянган иргэн ирж, 35- 47 хоног такси үйлчилгээнд ажиллаад буцаж байна. Эдгээр иргэдийн тоог гаргаад хотод оруулахгүй байх хэрэгтэй.
Хот өөрөө автомашин, түгжрэлээ яая гэж байхад 200 гаруй хөдөө орон нутгийн иргэд ирж, түгжрэл үүсгэж, гэмт хэрэг үйлдэж байна. Хотын иргэнд давуу байх боломж нь алдагдаж, хотын даац хэтрээд байна. Тэднийг яаралтай гаргах хэрэгтэй. Орон нутгийн иргэдийн хөдөлгөөнийг дагаад хотод гэмт хэрэг ихсэж байна. Дээр нь гудамжинд нус, цэрээ хаяхаас эхлээд ямар ч соёл алга” хэмээн хатуухан дуугарав.
Д.Сумъяабазар: Хөдөөнийхөн гудамжинд нус, цэрээ хаяхаас эхлээд ямар ч соёл алга. Тэднийг яаралтай хотоос гаргана
2020-11-03 11:55:00