8o
Улаанбаатар хот
mobile menu

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг нээнэ

2020-11-03 12:02:00

хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 6-н буюу энэ Баасан гарагаас нээхээр болжээ. 

Тус чиглэлийн авто замын ажлыг нэг жилд багтаан дуусгахын тулд таван багц хэсэг болгон хувааж тендер зарласан хэдий ч хоёр болон дөрөвдүгээр багц дээр шалгарсан компани ажлаа гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдсэн.

Тиймээс Есдүгээр сарын 10-ны байдлаар нэг, гурав, тавдугаар багцын ажил 50-68 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байсан ч хоёр, дөрөв дүгээр багц дээр ажил нь 5-9 хувийн гүйцэтгэлтэй зогсоод байсан. Хэдий тийм ч замын ажлыг аравдугаар сард багтаан дуусгаж, тэмдэг тэмдэглэгээг байршуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад арваннэгдүгээр сарын  1-15-ны хооронд замын хөдөлгөөн нээхээр төлөвлөж байгааг Зам тээврийн, хөгжлийн сайд Л.Халтар есдүгээр сард хэлж байв.

эх сурвалж: eagl

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment