БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваа ажилтнуудаа дарамталж, ажлаас нь хоморголон халж, тэр бүүхэл жирэмсэн эмэгтэйг удаа дараа зодсон тухай мэдээллүүдийг өмнө нь хүргэж байсан. Ажлаасаа халагдсан иргэд хэвлэл мэдээллийн байгууллагад хандсанаар Д.Пүрэвдаваа даргын тухай мэдээлэл ил болж, улмаар эдгээр иргэд эрхээ хамгаалуулахаар хууль, шүүхийн байгууллагад гомдлоо гаргасан боловч хэрэг сунжирсаар байгаа юм . Тэгвэл засаг даргадаа зодуулсан бие давхар эмэгтэйн асуудал юу болсон талаар БЗД-ийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын дарга Н.Эрдэнээс тодруулахад “Хүүхэд зулбах магадлал өндөр, эхсийн ховхорол сайжирсан ч байнга тонус өгч тогтоох эмчилгээ хийлгэж байна. Доошоо юм гарах нь зогсоогүй. Зодуулж доргилт авснаас хойш байнга тонустай хэвийн байдалд орохгүй байгаа. Үүнээс үүдэж хүүхэд бүтэлтэд орж амьгүй болох магадлал өндөр гэсэн” хариултыг өгсөн байна. Мөн С.Эрдэнийг ажил тасласан гэсэн шалтгаанаар цагаан сарын өдөр буюу шинийн 01-ны өдөр халах тушаалыг БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа гаргасан байна. Хохирогч эмэгтэй хуулийн байгууллагад хандсан ч хариу нь гараагүй байгаа аж.
Засаг дарга Д.Пүрэвдаваагийн эмэгтэй ажилтанаа зодсон хэрэг юу болов
2016-03-28 14:22:00