8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэмээний баяраар шилдэг тэмээчнийг 10 лангийн мөнгөн буйлаар шагнана

2015-11-12 14:56:00

Энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод “Их говийн тэмээний баяр-2015”, баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөн болох юм байна. Тэмээний баяраар тэмээний гаралтай сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, хөгжим, ерөөл магтаалын уралдаанууд зэрэг уламжлалт 12 төрлөөр зохион байгуулагдах юм. Тэмээний баярын хаалтын ажиллагааны үеэр 12 төрлийн уралдаан тэмцээний шагналаас гадна оролцсон сумуудыг байр эзлүүлж багийн дүнгээр шагнах ба шилдэг таван тэмээчнийг шалгаруулах гэнэ. Түүнчлэн шилдгийн шилдэг нэг тэмээчнийг шалгаруулж 10 лангийн мөнгөн буйлаар шагнах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment