8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: Санхүүгийн зах зээлийн 2020 оны III улирлын тоймыг танилцуулна

2020-11-04 10:19:43

БШУЯ-ны гадна талбайд

09:40 цагт Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна.

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд

10:00 цагт Мэргэжлийн хяналтын байгууллагаас Замын үүд, Алтанбулаг боомтоор дамжин тээвэрлэгдэж, нийслэлийн гүний гаальд  хянагддаг импортын бараа бүтээгдэхүүн, ачаа  тээвэрт хийгдэж буй хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

“Holiday Inn” зочид буудалд 

10:00 цагт "Шүүхэд итгэх итгэл ба шүүгчийн сахилга хариуцлага" хэлэлцүүлэг болно. 

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордоны Их танхимын 2 давхарт

11.00 цагт Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал тус газрын цахим үйлчилгээний талаар мэдээлэл хийнэ. 

НЗДТГ-ын гадна талбайд

11:30 цагт иргэн Д.Эрдэнэцогт, А.Нямгомбо нар Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарт шаардах бичиг хүргүүлнэ. Шаардах бичигт түгжрэлийг хамтдаа шийдье” нээлттэй хэлэлцүүлэг яаралтай явуулах, уг хэлэлцүүлгээр УБ хотын ажил үүрэг хариуцсан дарга нар болон эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонсож төрийн шийдвэрийг оновчтой зөв болгоход чиглүүлэх зэрэг багтана.

Санхүүгийн зохицуулах хороонд

11:30 цагт Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 2020 оны III улирлын тойм мэдээллийг танилцуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт “Цэнхэр сувдын эзэд” ТББ, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэд Хөвсгөл нуурын эрэг дагуу амьдарч буй иргэдэд тулгарч буй асуудлын талаар мэдээлнэ.

12:00 цагт Хан-Уул дүүргийн АН-ын гишүүд тус намын дүрмийн шинэчлэлийн талаар мэдээлнэ.

НЗДТГ-т 

15:00 цагт НОСК, Тогтвортой санхүүжилтийнн хөгжлийн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

Нээлттэй нийгэм форумын байранд

15:30 цагт НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэх хурлыг шууд дамжуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment