8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Howo маркийн автомашин мөргөлдөж, нэг хүн амь эрсэджээ

2020-11-04 10:59:55

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 00.28 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд суманд HOWO маркийн хоёр автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Нүүрс тээврийн замын 101 дэх км гэх газар /сумын төвөөс баруун хойшоо 65 км/ асфальтан замд Howo маркийн автомашин, Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч, 48 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment