8o
Улаанбаатар хот
mobile menu

Малдаа яваад сураггүй болсон иргэнийг хайж байна

2020-11-04 11:17:23

Өмнөговь аймгийн төвөөс зүүн зүгт 66 км, Цогтцэций сумын төвөөс хойд зүгт 34 км-т орших Цагаан Овоо багийн “Сүүж булаг” гэх газар хөгжлийн бэрхшээлтэй иргэн малдаа яваад сураггүй алга болсон байна.

Тодруулбал, 38 настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Э нь арваннэгдүгээр сарын 2-ны 18:00 цагийн орчимд явганаар малдаа яваад одоог хүртэл сураггүй байгаа юм. Арваннэгдүгээр сарын 3-ны 14:00 цагт алга болсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын цагдаагийн хэлтсийн алба хаагч, сум дундын эмнэлгийн эмч, ар гэрийнхэн арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 14:10 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан хайх ажиллагаа явуулжээ.

Нэг дүгээр бүлэг “Сүүж булаг” гэдэг газраас зүүн урд зүгт “Хар тээг” гэдэг газар хүртэл 23 км-т, хоёрдугаар бүлэг “Сүүж булаг” гэдэг газраас баруун хойд зүгт “Найман тооно”, “Шаравгын хоолой”, “Дугант” гэдэг газар хүртэл 30 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон байна.

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл