8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: "Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх" төслийн хаалтын ёслол болно

2020-11-05 10:03:37

Төрийн ордонд

09:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

ШУТИС-ийн хичээлийн VIII байранд

09:00 цагт Нэн түрүүнд ХАБ (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал  “COVID-19 ба ХЭМАБ” уриан дор болно.

МИАТ-д

09:30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх МИАТ ТӨХК-иас эхлэн зам тээврийн салбарын ажилтай танилцана.

Новотел зочид буудалд

09:30 цагт "Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх" төслийн хаалтын ёслол болно. 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт НОБГ, НМХГ, НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

10:30 цагт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “CAREER EXPO-2020” ажлын байрны өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ. 

Соёлын яаманд

10:00 цагт Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан болно.

Төрийн ордны баруун хаалганы дэргэд

11:00 цагт харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд өлсгөлөн зарлана.

Шангриллагийн Парис /Бээжин зааланд 

11.00 цагт Хандгай дүрээр “Өвгөн хуурч” бүрэн хэмжээний motion movie хийх гэж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ. 

Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд

12:00 цагт Хүүхэлдэйн театрын нээлт болж, тус сургуулийн нэгдүгээр ангийнханд анхны тоглолтоо толилуулна. 

МҮЭСТО-ны гадна талбайд 

14:00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын 100 жилийн ойн дурсгалын хөшөөний нээлт болно. 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 10 мянган төгрөг хураадаг байсан зохицуулалтыг халсан талаар “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-өөс мэдээлнэ.

11:30 цагт Баянгол дүүргийн ИТХ-аас Э.Магнайбаяр, Амартүвшин нарыг эгүүлэн таттал хурлыг завсарлуулах талаар Баянгол дүүргийн  ИТХ-ын төлөөлөгчид мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт Ажилчдын нэгдсэн төв ТББ-аас төр гадаадаас ажиллах хүч оруулж ирж байгааг эсэргүүцэж буйгаа мэдээлэл хийнэ. 

12:30 цагт Олон улсын сэтгүүлч, академич, СТА Л.Энхтүвшин өөрийн бие даасан тоглолтынхоо талаар мэдээлэл хийнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл