8o
Улаанбаатар хот
mobile menu

"Circle K" дэлгүүрийн хогийн савнаас олдсон нярай нас баржээ

2020-11-05 10:11:00

Энэ оны аравдугаар сарын 1-нд Ард кино театрт байрлах "Circle K" дэлгүүрийн угаалгын өрөөний хогийн савнаас 1100кг жинтэй дутуу төрсөн амьд нярай хүүхэд олдож байсныг бид өмнө нь мэдээлж байсан.

Хүүхдийг ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан ба эцэг, эхийг нь олж тогтоогоод байсан юм.

Харамсалтай нь, тухайн нярай эмчилгээ хийлгэж байх хугацаандаа амь эрсэдсэн байна.

Эх сурвалжийн хэлж байгаагаар "Тухайн эмэгтэй хүүхдээ хаяхдаа амьд гэдгийг нь мэдээгүй, хогийн саванд хаяснаас нь болж нярайн хүйгээр дамжин цусанд нь халдвар тархсан" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment