8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийт 18 шүүгч сахилгын шийтгэл хүлээлээ

2020-11-05 10:37:43

2015 оноос хойш буюу сүүлийн таван жилд 18 шүүгч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн байна. Шүүхийн ёс зүйн хороо 2015 оноос 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 1943 шүүгчид холбогдох 1303 гомдол хүлээн аваад байна.

Гомдлын 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд нь сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулжээ.

Харин үүний 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж, 18 шүүгч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн байна.

  • 2015 онд 1
  • 2016 онд 4
  • 2017 онд 4
  • 2018 онд 5
  • 2019 онд 4
  • 2020.10.22 хүртэл 0 буюу нийт 18 шүүгч сахилгын шийтгэл хүлээгээд байгаа талаар ШЁЗХ-ноос мэдээллээ.
     
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment