8o
Улаанбаатар хот
mobile menu

Өндрөөс унаж амь насаа алджээ

2020-11-05 10:48:47

Сүхбаатар дүүргийн III хороонд өчигдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр 13 давхраас 73 настай эрэгтэй унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус хорооны 48 дугаар байрны өргөтгөлийн дөрөвдүгээр давхарт хүн унаж нас барсан дуудлагыг 12:37 цагт Онцгой байдлын албанд ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид 4.5 км замыг туулан 12:54 цагт очиход иргэн Ю 13 давхраас үсэрч, дөрвөн давхарт унаж нас барсан байдалтай олджээ. Албан хаагчид 35 минут ажиллаж цогцсыг буулган тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл