8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэртээ даарсан, хоёр хоног хоол идээгүй байдалтай байсан дөрвөн настай охиныг түр хамгаалах байранд оруулжээ

2020-11-05 15:39:11

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол бүхий 35 хорооны нутаг дэвсгэрт амьдардаг айл өрхүүдийн түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр үзлэг шалгалт явуулжээ. 

Энэ үеэр тус дүүргийн 35 дугаар хорооны хоёрдугаар хэсэгт түр оршин суух, хаяг тодорхой бус иргэний гэрт хоёр өдөр дараалан очиход дөрвөн настай эмэгтэй хүүхэд газарт хэвтсэн, орчиндоо харьцаагүй, даарсан, хоёр хоног хоол идээгүй байдалтай байжээ.

Иймд Онцгой байдлын алба хаагчид охиныг хүүхдийн тусламжийн 108 дугаарт мэдэгдэж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Охин жингийн дутагдалтай, биеийн хэсгээр шарх сорвитой байжээ. Түүнийг түр хамгаалах байранд оруулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment