8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Баруун талдаа жолооны хүрдтэй машиныг хэзээнээс хилээр оруулахыг хориглохоо тодорхой болгох цаг болсон

2020-11-05 16:46:59

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллагад ажилласныхаа дараа төрийн албан хаагчидтай уулзлаа. Ирэх дөрвөн жилд улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2,022 км хатуу хучилттай зам, 1,172 у/м төмөр бетон гүүр барих юм байна.

Мөн 40 гаруй сум, суурин газрыг хямд өртөгтэй замаар холбох “Нутгийн зам” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тухай сайд Л.Халтар танилцуулав.

Энэ онд 123 чиглэлийн 2,000 орчим км авто зам болон 27 байршилд 1,400 орчим у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна. Хот хоорондын тээвэрт явж байгаа автомашинуудын паркийг шинэчлэх, автотээврийн салбарын байгууллагууд, замын засвар, арчлалтын компаниудыг яамны бүтцэд оруулах шаардлагатай гэж салбарын сайд үзэж байна. Үүнийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд чиглэл болгов.

Мөн 2021 онд “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй хүндрэл, бэрхшээл үргэлжилнэ гэж тооцон ажлаа төлөвлөхийг захилаа. 

Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрлийг ил тод, нээлттэй, хүний хүчин зүйлээс үл хамааран шууд захиалж авах боломжийг бүрдүүлэх нь чухал байгааг тэмдэглэв.

Гагцхүү хууль дээдэлж, иргэддээ түргэн шуурхай үйлчилдэг байх нь төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг санууллаа.

Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах төсөл, шийдэл гаргахыг үүрэг болгов

Гэрэл зургийг mpa.mn

  • Замын засвар, арчлалтыг жилийн турш хийж байх
  • Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 58 км авто замын засвар, шинэчлэлт, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын ажлыг дуусгахад анхаарах  
  • Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг тэмдэг, тэмдэглэгээтэй болгож бүрмөсөн дуусгах
  • Улаанбаатар-Дархан чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчилэн нээсэнтэй холбогдуулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад онцгой анхаарах
  •  Дархан-Алтанбулаг, Налайх-Баян сум чиглэлд дөрвөн эгнээ авто зам барих
  • Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч үр дүнтэй ажиллах, энэ хүрээнд тодорхой төсөл, шийдэл гаргах шаардлагатайг үүрэг болгов. 

Мөн баруун гар талдаа жолооны хүрдтэй, урьд нь осолд орж байсан, эвдрэлтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай автомашиныг хилээр оруулж ирэхийг хэдийнээс хориглохоо тодорхой болгох цаг болсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Na
Buruu Taldaa hurdtei mashin mash ih osol avast gargantuas Bain oruulhiig horigloj odoo yvj baigaad Tatvar ih bolgoj
2020/11/10 202.126.89.164
цог
хуучин машин нэгийг ч оруулахгүй болго. машин олширч хамаг валютаа шатахуун авахад өгч шатахуун үргүй зарцуулалт нь давамгайлдаг.
2020/11/10 103.10.22.89
Mgl
Hamgiin gol niigem ni yaduu ard tvmen bvvr yaduudaa l bgaa yuymaa
2020/11/10 172.58.143.49
зочин
гадаадад хогийн цэгийн төлбөр өндөр болохоор манайханд хямд зардаг юм шиг бгаан.хэдхэн ченжийн эрх ашгаас болж зам дээрээ амьдрахаа болъё
2020/11/09 103.212.119.151
зочин
буруу хүрдтэй хуучин машиныг оруулах хэрэггүй! одоо цэгцлэх цаг нь болсон.бид л гэхээрээ бусдын хаях газар олдохгүй болсон юмыг хэрэглэх албагүй шд
2020/11/09 103.212.119.151
зочин
Хууль дүрмээ л дагая л даа! дэлхийн бүх улсууд зөв талдаа эсвэл буруу талдаа рультэй машин явдаг бхад манайх л гэж ямар ч машин явж болдог арай л хэт ардчилалтай улс юм биш үү
2020/11/09 103.212.119.151
зочин
Яг зөв! Одоо бга буруу рультэй машинууд багтахгүй түгжрээд яая гэж бхад нэмж буруу рультэй хуучин машиныг оруулмааргүй бна!
2020/11/09 103.212.119.151
Р
Баруун хүрдтэй маүиныг хориглож арай болохгүй баых. Насжилтын хувьд хязгаар тавих нь зүйтэы
2020/11/06 202.9.40.132
Вкс
Мөн халтуурчдын асуудлыг зохицуулаач гэдэг саналыг их тавьж байгаа. Такси хангалтгүй ийм үед зүүн жолоодлоготой хувийн машиныг татварын асуудлыг нь журам гаргаад зөвшөөрөл өгч шийдэх. Узбек эн тэр шиг
2020/11/05 66.181.191.30
Вкс
Баруун талын хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглох саналыг би 2002 онд Хууль зүйн сайд Нямкад тавиад хүлээж аваагүй юм. Одоо аль болох алгуурлахгүйгээр хурдан шийдвэр гаргах цаг нь болсон.
2020/11/05 66.181.191.30
Зочин
Буруу хүрдтэйг оруулахыг хориглох цаг нь аль хэзээний болсон.
2020/11/05 192.82.70.82
H
Ard tumnee neg bod
2020/11/05 202.9.40.19