8o
Улаанбаатар хот
mobile menu

Гуравдугаар эмнэлэг “Үйлчлүүлэгчтэй харилцах төв” нээлээ

2020-11-06 10:51:37

Улсын гуравдугаар төв эмнэлэг өнөөдөр “Үйлчлүүлэгчтэй харилцах төв”-ийг нээн үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Эмнэлэгт ирж буй иргэдийг угтан авч, чиглүүлэх, төөрөгдөл чирэгдэлгүйгээр тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор энэ ажлыг зохион байгуулж, улсын төсвийн санхүүжилтээр МВС компани засвар тохижилтыг ажлыг хийж гүйцэтгэжээ.

ДЭМБ-аас 2020 оныг “Сувилагч, эх баригчийн жил” болгон зарласантай холбогдуулан тус эмнэлэг салбарынхаа гол ажиллах хүч болох сувилагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах чиглэлээр тогтмол сургалт явуулахаас гадна ажиллах орчныг нь сайжруулахад анхаарч байна. Энэ хүрээнд тус эмнэлгийн Сувилахуйн албанаас дотоод нөөц бололцоогоо ашиглан Сувилагч, тусгай мэргэжилтний хөгжлийн төвийг байгуулж, мөн өнөөдөр ашиглалтад орууллаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл