8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлсэн долоон аж ахуйн нэгжээс 247 тонн нүүрс хураажээ

2020-11-06 15:29:00

Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар урьдчилан сэргийлэх  хяналт шалгалт хийж байна.                            

Шалгалтын үеэр энэ жилээс мидлинг  түлэх тусгай зөвшөөрөл авсан:

  • “Дун Фан интернэйшнл трейд” ХХК,
  • “Мөнхбаясах кэйсэнг” ХХК,
  • “Хасумегаватт” ХХК, 
  • “Төгс бүтээмж” ХХК,
  • “Эс Эс Си Монголиа фүүд” ХХК,
  • “Стандарт шуудай” ХХК, 
  • тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн “Сайле фүүд”ХХК  гэсэн долоон  аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр  түүхий нүүрс түлсэн зөрчил илэрлээ. Иймд эдгээр аж ахуйн нэгжийн  өнжмөл 247,2 тонн түүхий нүүрсийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч,  "Амгалан дулааны станц"-д  төвлөрүүлсэн байна.

Мөн  агаар хамгаалах төхөөрөмж  ажиллуулах журам зөрчсөн  “Петранано” ХХК, “Амин хүнс” ХХК  гэсэн хоёр аж ахуйн нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын торгуулийн арга хэмжээ авлаа.

Иргэд түүхий нүүрс түлж буй мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд өгөх боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баасансүрэн
Яагаад түүхий нүүрс түлэх гээд байгаа шалтгааныг нь асуугаач. Манайх ч гэсэн түүхий нүүрс түлмээр л байна. Шахмал түлшний хэмжээ нь зууханд томдоод нэгийг 4 хэсэг болгож хагалж түлдэг. Маш хэцүү.
2020/11/11 202.126.88.216
  • Recent
  • Most Read
  • Most Comment