8o
Улаанбаатар хот
mobile menu

Алба хаагчид өрх толгойлсон зургаан хүүхэдтэй эмэгтэйд тусламж үзүүллээ

2020-11-08 14:36:10

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 11, 24, 25, 40, 42 дугаар хорооны гэр хороолол бүхий айл өрхүүдийн түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.

Хяналт шалгалтын үеэр  42 дугаар хороо нэгдүгээр хэсэг Одонтын 23-154 тоотод оршин суугч, 6 хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур өрх толгойлсон эмэгтэйд алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан тусламж үзүүллээ.

Гэрийн бүрээс хуучирч муудсан, унь дутуу, хаяавчгүй гэрт амьдардаг байсан тул гэрийн бүрээсийг шинээр сольж, гэрийн хаяаг хаяавчилж, түлээний модыг нь хагалж бэлтгэн, сургуулийн насны хоёр хүүхдэд хичээлийн хэрэглэл бүхий иж бүрэн цүнх бэлэглэсэн байна.

Мөн тус хорооны Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нартай хэлэлцэж цаашид тус өрхийг “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн хандив, тусламжинд хамруулахаар боллоо гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл