8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын баримт олгохгүй байгаа зах, худалдааны төвүүдэд шат дараалсан арга хэмжээ авна

2020-11-08 14:41:27

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зах, худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргүүлжээ. Энэхүү мэдэгдэлд иргэдээс зах, худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй газрууд НӨАТ-ын баримт өгөхгүй байна гэх гомдол ихээр ирж буй тул НӨАТ-ын баримт өгөх тогтолцоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг дурджээ.

Хэрэв тодорхой үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол хуулийн дагуу хариуцлага ногдуулах юм.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Ирэх долоо хоногоос Татварын байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, шат дараалсан арга хэмжээг авч эхэлнэ. Баримтжуулж, баталгаажуулсан гомдол ирвэл шууд арга хэмжээ авна. Зах, худалдааны төвийн ажилчид, удирдлагууд анхаараарай. Бид Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авна” гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 11.19-т Татварын хууль зөрчих гээд холбогдох зохицуулалтыг тусгасан. Тухайлбал:

  • 8.Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:
  • 8.1.төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь
  • 8.2.төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
  • 8.3.энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг 1,500,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 15,000,000 төгрөгөөр торгоно гэжээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
ТАТВАРЫН АЛБАНЫ ӨМНӨ ГУДАМЖААР НЭГ ХУЙЛАРСАН МӨНГӨ ХАМААД АВЧ ЧАДАХГҮЙ Л БАЙНА ТА НАР ЭНЭ МӨНГӨ БОЛ нөат шүү
2020/11/10 202.21.97.90
ЗОЧИД
БЗҮРХ ЗАХ БАРИМТ НЭХЭЭД Ч ӨГӨХГҮЙ БАЙНА МАНАЙ ЗАХЫН УДИРДЛАГА ӨГЧ БОЛОХГҮЙ ГЭСЭН ГЭХ ЮМ ХУДАЛДАГЧ НАР ӨӨРСДӨӨ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БИШ ҮҮ???
2020/11/10 202.21.97.90
Шудрага бус тогтолцоо
Энэ тариаланч, гурилын үйлдвэр, эмнэлэг, боловсролын байгууллага зэргийг бүгдийг мөн адил НӨАТ төлөгч болгох хэрэгтэй. Олон жил НӨАТ төлөхгүй байж улсаас бидний төлсөн татварыг татаас нэрээр идлээ
2020/11/09 49.0.146.66
НӨАТ төлөгч
маш зөв. Өдөр шөнөгүй ажиллаж ажилчдийнхаа цалинг чүй ядан өгч компанийн хувьд алдагдалтай ажиллаад жил орчим болох гэж байна. Гэтэл энэ зах барилгын болон хүнсний захууд НӨАТ өгдөггүй. Шудрага бус
2020/11/09 49.0.146.66
Иргэн
Баянзүрх зах бол нөат баримт өгдөггүй шүү
2020/11/08 202.21.109.54
irgen
Татварын байгууллагын дарга юм уу ШӨХТГ-ын дарга юм уу сэтгүүлчээ мэдээгээ жаахан мэдрэлтэйхэн бичиж болдоггүй юм уу дээр нь шөхтг гэсэн мөртлөө доор нь татварын байгууллага гэсэн байх юм. хэдэн үг аш
2020/11/08 192.82.78.156
  • Recent
  • Most Read
  • Most Comment