“Алматы-Улаанбаатар” чиглэлийн тусгай үүргийн онгоц дөнгөж “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 97 иргэн эх орондоо иржээ. Тэдний 2 нь өндөр настан, 17 нь эрүүл мэндийн шалтгаантай, 40 нь оюутан, 38 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа гэнэ.
Иргэдийг ХӨСҮТ, БиЖи, Ворлд Монголиа зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлээ.