8o
Улаанбаатар хот
mobile menu

Явган зорчигчид зам тавьж өгөөгүй 142 жолоочид хариуцлага тооцжээ

2020-11-09 13:56:24

Явган зорчигчӨнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 545 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 424 дуудлага мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэжээ.

Эдгээр өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтсэний 3 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирчээ.

Мөн энэ өдрүүдэд нийслэлд  90, орон нутагт 81  жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлсэн байна.

Давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 142 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment