8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: "Монголын чацаргана-дэлхийн зах зээлд" кластерын анхдугаар форум эхэлнэ

2020-11-10 10:01:00

Төрийн ордонд 

09:00 цагт Байнгын хороодын хуралдаан болно. (Хэлэлцэх асуудал: “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл)

12:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ. 

МҮХАҮТ-д

10:00 цагт "Монголын чацаргана-дэлхийн зах зээлд" кластерын анхдугаар форум эхэлнэ.

ШУА-ийн Хүрээлэнгийн нэгдсэн II байранд

10:00 цагт Монгол дахь ЮНЕСКО-ийн Зүүн Төв Азийн Хүрээлэн буй орчны шинжлэх ухааны асуудал хариуцсан тэнхмийн эрхлэгчээр томилогдсон доктор, профессор Михаель Вальтерыг батламжлах ёслол болно. 

"Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт “Хятад ажилчид нууцаар орж ирж байна” гэсэн буруу ташаа мэдээлэл олон нийтийн дунд тархсантай холбоотойгоор Засгийн газраас гадаад ажилтнуудыг нэмэлтээр оруулж ирэхийг хориглосон шийдвэр гаргасан. Энэ талаар Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт Ард түмний нэгдлээс ҮАБЗ-д гадаадаас ажиллах хүч оруулж ирэхтэй холбоотой асуулга хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ. 

МХЕГ-т 

11:00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх МХЕГ-ын ажилтай танилцана.

Эрүүл мэндийн хөгжлийн төвд

15:00 цагт  Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулан ойлгуулах, Донорын зөвшөөрлийн карт гардуулах “Амьдрал бэлэглэе” өдөрлөг  болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment