8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлд 90, орон нутагт 81 согтуу жолоочийг илрүүлэв

2020-11-10 10:19:36

Тээврийн цагдаагийн албанаас явуулсан хяналт шалгалтаар өөнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлд  90, орон нутагт 81  жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж ажилласан байна.

Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 142 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцжээ. 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн  хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Мөн 7-30 хоног баривчлах, 480.000-960.000 мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авахаар хуульчлан заасан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment