8o
Улаанбаатар хот
mobile menu

Шалгалтаар гурван өрхийн түлж, хадгалж байсан 5 тн нүүрсийг битүүлжиллээ

2020-11-12 10:17:00

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид энэ сарын 4-ний өдрөөс эхлэн Хан Уул, Баянгол дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэсэн, чанарын шаардлага хангахгүй түлш худалдан борлуулж, хадгалж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна.

Одоогоор ХУД-ийн13 хорооны 392 өрх, Баянгол дүүргийн 8 хорооны 138 өрхөөр хяналт шалгалт хийгээд байна. Шалгалтын явцад 3 өрхийн түлж, хадгалж байсан 5 тн түүхий нүүрсийг битүүмжиллээ.

Зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллага, иргэнд Агаарын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авна. Иргэд, аж ахуйн нэгж Та бүхэн хууль тогтоомжоо сахин биелүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах үйл хэрэгт хамтран ажиллахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас уриалж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дорж
Амгалан хавиар түүхий нүүрс түлж бна шүү айл болон албан газар үүнийг зохицуулж өгнө үү
2020/11/16 139.5.217.27
  • Recent
  • Most Read
  • Most Comment