Улсын онцгой комисс яаралтай хуралдаж өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийн үйл ажиллагааг гурав хоног зогсоохоор боллоо.
Бүх шатны боловсролын байгууллага буюу сургалтын төвүүд ч үүнд хамаарч байна. Дээрх газрууд арваннэгдүгээр сарын 14-нийг хүртэл ажиллахгүй. Мөн Улаанбаатар хотоос орох гарах авто болон төмөр замын хөдөлгөөнийг хаасан байна.