8o
Улаанбаатар хот
mobile menu

Халдвар авсан жолоочийн нэгдүгээр хавьтлын 24 хүний шинжилгээний хариу түрүүчээсээ гарч эхэлжээ

2020-11-11 14:50:00

Ачаа тээврийн жолооч болох 29 настай иргэнээс халдвар илэрч, нэгдүгээр хавьтлын 24 хүнийг тусгаарлаад байгаа. Тэгвэл тэдгээр иргэдээс одоогийн байдлаар хоёр нь халдвартай нь тогтоогдлоо гэсэн мэдээлэл байгаа юм.

Халдвар авсан жолооч нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ суудаг бөгөөд тус айлын хашаанд хадмууд болон хамаатнууд нь мөн хамт амьдардаг байжээ. Эдгээр гэр бүлийнхнийг коронавирусний шинжилгээнд хамруулж, шинжилгээний хариу түрүүчээсээ гарч эхэлжээ. Тодруулбал, халдвартай жолооч Д-гийн хадам ээж болон тэдэнтэй хамт тоглолт үзсэн дүүгээс нь коронавирус илэрсэн байна.

Коронавирусний халдвар авсан дүү нь МУБИС-ийн оюутан гэх ба тэрбээр өнгөрсөн хугацаанд хичээлдээ явж байсан нь олон тооны хүнд халдвар тархаасан байж болзошгүй нөхцөл байдал үүсгэсэн гэх мэдээлэл байна.

Эрүүл мэндийн яамнаас 15.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл