8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр, гуравдугаар хавьтлын тоо нэмэгдэж, 3500-д хүрээд байна

2020-11-11 15:18:00

Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа билээ.

Албаныхан тухайн иргэний маршрутыг гаргаж, хавьтагч нарыг тогтоон шинжилгээнд хамруулаад байгаа юм. Халдвартай жолоочийн нэгдүгээр хавьтлын 24 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авснаас одоогийн байдлаар түүний хадам ээж болон  дүү нараас авсан PCR шинжилгээний хариу эерэг гарч, лабораториор баталгаажаад байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Халдвартай иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа ба эдгээр хүмүүсийн явсан маршрутыг гаргаж, хавьтлуудыг тогтоох ажиллагаа явагдаж байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар одоогийн байдлаар хоёр, гуравдугаар хавьтлын тоо нэмэгдэж, 3500-д хүрээд байгаа аж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл