8o
Улаанбаатар хот
mobile menu

УЛСЫН ТӨСВИЙН 1,228,346,087 ТӨГРӨГӨӨР БАРЬСАН БАРИЛГА ӨНӨӨ ӨГЛӨӨ НУРЛАА

2020-11-11 15:30:00

Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга барих явцад өнөө өглөө нуржээ.

Тус барилгын ажлыг Улсын төсвийн 1,228,346,087.0 төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хэрмээдэй” ХХК гүйцэтгэж байгаа ба ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай байжээ.

Тус компани өчигдөр барилгынхаа хоёр давхрын цутгалтыг хийсэн ба өнөө өглөө найман цаг өнгөрөөгөөд уг үйл явдал болсон аж.

Болсон үйл явдлын талаар сумын ЗДТГ-аас тодруулахад аймгийн ГХБХБГ, МХА зэрэг холбогдох байгууллагуудаас хяналтын баг дуудсан байгаа гэлээ.

Эх сурвалж: montsame.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл