8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадны хэвлэлүүд Монголын нөхцөл байдлын тухай онцлов

2020-11-11 17:10:00

Монголчууд бид коронавируст цар тахлыг 10 сарын хугацаанд дотооддоо тогтоон барьж байсны эцэст ийнхүү алдлаа.

“Алтанбулаг" боомтоор орж ирж, 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолооч, 29 настай иргэнээс коронавирус илрэв. Түүний ойрын хавьтлын 24 хүнийг тусгаарлан шинжилгээ авахад хадам ээж болон дүүгээс нь коронавируст халдвар илрэв.

Монгол Улсад коронавируст халдвар нийтийн дунд тархсан тухай Сингапурын CNA агентлаг болон Straits Times сонин, Английн Reuters, Канадын Financial Post сонинд мэдээлжээ.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр коронавируст халдвар тус улсад дотоодод тархсан анхны тохиолдол бүртгэгдлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “ОХУ-аас орж ирээд 21 хоног тусгаарлагдсан ачаа тээврийн жолоочоос халдвар илэрч улмаар эхнэрийнх нь хамт тусгаарлалаа. Ойрын хавьтлын 24 хүнийг тусгаарласан” гэж хэлсэн юм.

Халдвар тээгч мөн урлагийн тоглолт үзсэн учраас тухайн тоглолтыг үзсэн хүмүүст шинжилгээ хийхээр болжээ.

Тус улсын засаг захиргаа нийслэл Улаанбаатар хотод гурав хоногийн хөл хорио тогтоож, бүх шатны сургуулиудыг хаагаад байна.

Монгол Улсад халдвар тархах эрсдэл өндөр байсан учраас нэгдүгээр сараас эхлэн Хятадтай хиллэдэг өмнөд хилээ хаасан юм.

Тус улсад одоогийн байдлаар коронавируст халдварын 382 тохиолдол бүртгэгдэж, нэг ч хүн эндээгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын ерөнхий захирал өөрийн твиттер хуудаснаа Монгол Улсын хэрэгжүүлж буй үйл хэргийг сайшааж “Нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд батлагдсан зөвлөмжийг дагаж мөрдвөл вирусний тархалыг хэрхэн бууруулж болдогыг бидэнд харуулж байна” гэж жиргэж байсан юм.

Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд тухайлбал Сингапурын CNA агентлаг, The Straits Times сонин, Канадын Financial Post сонинууд Reuters агентлагийн мэдээллииг иш татав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment