8o
Улаанбаатар хот
mobile menu

Ажиллах шаарлагатай алба хаагчид үнэмлэх, биеийн байцаалтаа авч явахыг санууллаа

2020-11-12 12:53:35

Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт өнөөдрөөс эхлэн шилжээд байгаа билээ.

Тэгвэл, яам, тамгын газар зэрэг төрийн байгууллагууд хариуцлагатай жижүүр ажиллуулж, салбар бүрийн сайд нар хяналтаа тавин ажиллаж байна. Энэ үед ажиллаж буй хувийн хэвшил болон төрийн зарим байгууллагуудад тавих шаардлага, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэл хүргүүлэхээр хуралдах гэж байна.

Мөн цагдаа, хуулийн байгууллагууд хатуу шаардлага тавьж ажиллахаар нэмэлт хүч гаргаж байна.

Иймд заавал ажиллах шаардлагатай байгууллагын албан хаагчид ажлын үнэмлэх болон биеийн байцаалтаа авч явахыг ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа дамжуулан санууллаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл