8o
Улаанбаатар хот
mobile menu

Шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг дахин анхааруулж байна

2020-11-12 23:16:04

Засгийн газрын тогтоолоор өнөө өглөө 06 цагаас эхлэн хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн. Хөл хорионы дэглэмд хяналт тавих зорилгоор 5000 гаруй цагдаагийн алба хаагч болон бусад холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа. Алба хаагчдын ажигласнаар иргэд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээс гарах, бага насны хүүхдээ тоглоомын талбайд тоглуулах, бөөгнөрөл үүсгэсэн байна. Мөн хүнсний хомсдол үүсэхгүй, зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллах учраас иргэдийг нэг дор бөөгнөрөл үүсгэн өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхад анхаарахыг Улсын Онцгой комиссоос анхааруулж байна. Дахин сануулахад эдгээр арга хэмжээ та болон бусдыг халдвараас хамгаалахад чиглэсэн учраас халдвар хамгааллын горимыг дагаж мөрдөөрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл