8o
Улаанбаатар хот
mobile menu

Хур тунадас цас орж цасан шуурга шуурч хүйтэрнэ

2016-03-29 07:36:00

2016 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 4-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

\Хугацааны дунд үеэр хур тунадас цас орж цасан шуурга шуурч хүйтэрнэ  \  

Баруун аймгуудын нутгаар: 30-нд ихэнх нутгаар, 31-нд нутгийн зүүн хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 29,3-нд Алтайн уулсаар, 30-31,4-нд нутгийн өмнөд хэсгээр зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 28-29,2-3нд ихэнх нутгаар дулаарна. 30-1-нд хүйтэрч Увс, Баянхонгорын хойд хэсэг, Завханы ихэнх нутгаар шөнөдөө 16-21 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 10-15 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 28-нд нутгийн хойд хэсгээр, 30,1-нд зарим газраар, 31-нд ихэнх нутгаар хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. 30-1-нд салхи зарим газраар 14-16м/с хүрч шороон болон  цасан шуурга шуурна. 29-30-нд ихэнх нутгаар дулаарна. 31-2-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 17-22 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна. Хугацааны эцсээр дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 28, 31-1-нд нутгийн зарим газраар хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28,30-нд зарим газраар 12-14м/с, 31-1-нд 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 29-30-нд ихэнх нутгаар дулаарна. 31-2-нд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан байна. Хугацааны эцсээр бага зэрэг дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: 31-1-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 31-1-нд зарим нутгаар 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 29-30-нд бүх нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан өдөртөө 15-20 градус дулаан байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, 1-2-нд бүх нутгаар хүйтэрч шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна. . Хугацааны сүүлчээр дулаарна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл