8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчдын амралт эхэлнэ

2016-03-29 07:45:00

Ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт өнөөдрөөс эхэлнэ. Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 4-наас хичээлдээ орох юм. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг мал төллөх үеэр эцэг эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс өөрчилсөн. Тодруулбал, бага анги буюу I-V анги гуравдугаар сарын 23-нд амарч, дөрөвдүгээр сарын 12-нд орох бол дунд анги буюу VI-IX анги гуравдугаар сарын 23-нд амарч, дөрөвдүгээр сарын 4-нд орно. Харин Ахлах анги буюу X-XII анги гуравдугаар сарын 16-нд амарч, Гуравдугаар сарын 29-нд орох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл