8o
Улаанбаатар хот
mobile menu

600 кг дэрвэгэр жиргэрүү, 919 кг мана чулуу зэргийг нүүрсээр далдалж, хилээр гаргахыг завджээ

2020-11-14 09:00:50

Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналт шалгалтаар сүүлийн өдрүүдэд мал амьтны эд эрхтэн, байгалийн үнэт чулуу, ховор ургамлын гаралтай эд зүйлийг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан зөрчлүүд гарсаар байна.

Тухайлбал, Гашуунсухайт дахь боомтоор 2020 оны арваннэгдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд нүүрс тээвэрлэн гарах чиглэлд зорчин явсан Гранд мотор ХХК, Баянговь транс ХХК-ийн тээврийн жолооч нар нүүрсээр өнгөлөн далдлалт хийж 40 шуудай, 600 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс, 40 шуудай 1,275.5 кг малын хатаасан өлөн, 30 уут 919 кг байгалийн мана чулууг нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ.

Уг гэмт хэргийн шинжтэй зөрчлийг гаалийн байгууллага илрүүлсэн шалгаж байгаа аж.

Гэрэл зургийн эх сурвалж: ГЕГ

 

 

Улс орон даяар коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлыг зарлан, хөл хорионы дэглэмд шилжсэн энэ үед хилийн болон гүний гаалийн байгууллагад ажиллаж буй алба хаагчид ажил үүргээ хариуцлагатай биелүүлж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл