8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэг эмэгтэй амь насаа алдаж хоёр хүн гэмтэж бэртжээ

2016-03-29 08:16:00

Завхан аймгийн нутагт зам тээврийн осол гарч нэг эмэгтэй амь насаа алдаж хоёр хүн гэмтэж бэртжээ. Хохирогч эмэгтэйг Д гэдэг бөгөөд 44 настай байсан аж. Осол Завхан аймгийн Яруу сумын Хүйтний малгай гэх газарт гарчээ. Тухайн үед жолооч “Landcruiser” маркийн машинтай явж байгаад осолдсон байна.

Үүнээс гадна нийслэлд автобус дугуйтай хүнтэй шүргэлцэж гэмтээсэн осол гарчээ.  Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн баруун замд Ц нь  унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо Автобус нэгдэл ХХК-ны Daewoo BS -106 маркийн Б жолоочтой автобустай шүргэлцжээ. Улмаар зорчигч 52 настай эмэгтэй А гэмтсэн байна. Унадаг дугуй  унаж явсан Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илэрсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл