8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Сахилга хариуцлага дэг журмыг улам чангаруулах нөхцөл үүслээ

2020-11-18 13:13:49

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна.

Тэрбээр "Цар тахлын бодит эрсдэл Монгол Улсад нүүрлэж, дотооддоо халдварыг алдлаа. Халдварт цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг идэвхжүүлж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг 2020 оны 12-р сарын 1-ний 06:00 цаг хүртэл сунгалаа.

Бид цаг алдалгүй бүхий л арга хэмжээг авч байна. Богино хугацаанд цар тахлыг барьж, хяналтдаа авахаар ажиллаж байгаа. Цар тахал сүүлийн өдрүүдэд улам хүчээ авч, хоёр ба гурав дахь давалгаа гарч, зарим улс оронд гамшигийн хэмжээнд хүрч байгааг манай ард иргэд мэдэж байгаа байх. Өнгөрсөн 10 сарын хугацаанд бид дотооддоо халдвар алдаагүй цөөн улсын нэг байсан. 

Сахилга хариуцлага дэг журмыг улам чангаруулах нөхцөл үүслээ. Вакцин гарах сураг байгаа ч манайд орж ирэхэд хугацаа хэрэгтэй. Бидэнд нэг вакцин байгаа нь сахилга хариуцлага" гэлээ.

Засгийн газраас 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд: 

  1. 2021 оны долдугаар сарын 1-н болтол 18 хүртэлх насны хүүхдүүдэд олгож буй 100 мянган төгрөгийг олгох,
  2. Түрээсээ бууруулсан ААН, байгууллагыг бууруулсан хэмжээгээр нь татвараас чөлөөлөх,
  3. Импортоор орж ирэх будаа, ургамлын тос, өвс, мал амьтны тэжээлийг гаалийн албан татвараас, дотооддоо боловсруулсан дээрх бүтээгдэхүүнүүдийг НӨАТ-аас чөлөөлөх, 
  4. Орон сууцны ипотекийн хөнгөлттэй зээлийг 2020.12.01-нээс 2020.07.01 хүртэл үндсэн болон хүүгийн төлөлтийг зээлдэгчийн хүсэлтэд нийцүүлэн хойшлуулах. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баяртсайхан нарт зөвлөж, Сангийн яам нэн яаралтай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байна. 
  5. Банк, ББСБ, ХЗХ-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн  үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлүүлэх. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алдагдал ногдуулж хүүг олгох зэргээр зээлдэгчдэд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээний нөхцөл өөрчлөлт оруулж, хугацааг сунгах  арга хэмжээг хэрэгжүүлэх. 
  6. Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин аюулгүй байдал бүрдүүлэх.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Chadah umgui hooson tolgou
2020/11/18 202.21.108.251
Zochin
Hoorhii smutan
2020/11/18 202.21.108.251
Khaipi
Chi chadahgui! Chinii Khurelsukg guai medleg bolovsol chin ene Covid iig davj chadahgui
2020/11/18 192.82.77.182
Asgii
Hurelsuh ee hotiin dargaa. Sangiin saidaa. E.m iin saidaa. Ontsgoin dargaa ogtsruulah heregtei bolkee
2020/11/18 202.126.89.144
зочин
yum shineer heleechee !!!!! uuruus ni avah gej bgaa yum shig hudlaa tarhi ugaagaad bh yumaa, medee sonsohoor huuhdiin munguur buh hun amidarch bgaa yum shig yum yrih yum boli!!!!!
2020/11/18 64.119.20.185
зочин
Sangiin said Hurelsuh bolio huuhdiin mungu geed d l heden zuun udaa yrih yum huuhdiin mungu avdagui ahmad yah yum emzeg bulg ugdug huuchin yumaa yriad hudlaa helehee boli. Ene hugatsaand avah tuslah
2020/11/18 64.119.20.185