8o
Улаанбаатар хот
mobile menu

Говьсүмбэр аймагт хатуу ХӨЛ ХОРИО тогтоолоо

2020-11-19 10:00:00

Говьсүмбэр аймагт коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор эхний хавьталууд болон маршрутыг  тогтоох, хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа. 

Төмөр замын ажилтнаас коронавирус илэрлээ гэж  хоёр хоногийн өмнө эрүүл мэндийн яамнаас мэдээлсний дагуу өчигдрөөс эхэлж бүх төмөр замын ажилчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан.

Өчигдөр "Чойр" өртөөний ажилчдаас шинжилгээ авч байхад хоёр хүн эерэг гарсан. Тухайн иргэдийг тусгаарласан. Мөн цагдаагийн болон тагнуулын байгууллагууд хамтран тухайн хүний гэр бүл ойр орчмын хүмүүсийг хяналтандаа авсан. Тиймээс та бүхэн сандрах хэрэггүй. Маргааш албан ёсны  хариу ирнэ. Өнөөдрийн байдлаар хавьтал, маршрутыг  тогтоох үндэслэлээр хөдөлгөөнийг түр хязгаарлаж байгаа.

Говьсүмбэр аймаг 7-10 хоногийн хүнсний нөөцтэй байна. Нөөц хүнс таталтаа хэрэгжүүлж ажиллаж байгаа. Та бүхэн бидний тавьж байгаа шаардлагыг хэрэгжүүлэхийг хүсье.  14:00 цагаас эхлэн хөл хөдөлгөөнийг зогсооно уу" гэлээ.

Аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдааны шийдвэр:

  1. Аймаг даяар хатуу хөл хориог тогтоож бүх үйлчилгээний байгууллагууд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагаас 0 /тэг/ зогсолт хийнэ.
  2. Аймгийн замын хөдөлгөөнийг 100 хувь хаана.
  3. Аймгийн Онцгой комисс өдөр бүр хуралдаж асуудлуудыг шуурхай шийдвэрлэнэ.
  4. Говьсүмбэрт гарсан тохиолдлыг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг өчигдөр хяналтад авсан бөгөөд тус тохиолдлын хавьтлыг тогтоох зорилгоор аймгийн хэмжээнд 0 /тэг/ зогсолтыг хийж байгаа болно.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл