8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутны дотуур байранд ариутгал, халдваргүйтгэл хийжээ

2020-11-19 11:00:00

COVID-19 халдварын дотоодын тохиолдол нэмэгдэж буйтай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас оюутны есөн дотуур байрны 15400 мкв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ.

Мөн коронавирусийн голомтод тооцогдсон иргэн Д-ийн явсан маршрутын 15 объектод ЗӨСҮТ-ийн заавар, зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйтэлийг хийж байгаа аж. Тодруулбал, өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо, Хан-Уул дүүргийн яармагийн эрүүл мэндийн төвд нийт 1020 мкв талбайд халдваргүйтгэл хийжээ. Үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн оношилгооны цэгүүдэд халдваргүйтгэл хийх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment