8o
Улаанбаатар хот
mobile menu

Коронавирусийн урьдчилсан шинжилгээнд өнөөдрөөс эхлэн оюутнуудыг хамруулна

2020-11-23 13:53:38

Өнөөдрөөс/2020.11.23/ эхлэн оюутнуудыг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулах ажил эхэлнэ хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. 

Яамнаас шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ийн цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нийт их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчдаас тандалтын судалгааг цахимаар авч байна.

Судалгаанд нийслэл, орон нутгийн нийт 88 их, дээд сургуулийн 60 мянга гаруй оюутан, суралцагч өнөөдрийн байдлаар хамрагдаад байгаа юм. Тандалтын судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд оюутнуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Мөн хүнсний хангамж тасалдахгүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн хэмээн мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл