Улсын хилд тулсан адууг хилчид илрүүлэн, иргэдэд учирч болох 60 гаруй сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сум дахь хилийн цэргийн 0198 дугаар ангийн хариуцдаг хэсэгт хилийн бэлчээрээр улсын хилд тулсан адууг алба хаагчид илрүүлэн, хохирлоос урьдчилан сэргийлсэн талаар Хил хамгаалах Ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.