Өчигдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хатуу хөл хорио тогтоон, 0 зогсолт хийжээ. Тодруулбал, тус аймгийн гурван суманд халдвар тархаад байгаатай холбоотой юм. Сэлэнгэ аймгийн 0 зогсолт 26-ныг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус суманд 26 шинэ тохиолдол бүртгэгдснээр нийт 124 хүн халдвар батлагдлаа. Энэ нь нийслэлийн тохиолдлоос хоёр дахин өндөр байгаа юм.