8o
Улаанбаатар хот
mobile menu

Өчигдрийн байдлаар 1050 тээврийн хэрэгслээр 1980 зорчигч хотоос гарсан байна

2020-11-25 10:41:25

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Өчигдрийн /2020.11.24/ 18:00 цагаас өнөөдрийн 08:00 цагийн хооронд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 915 тээврийн хэрэгслээр 1685 зорчигч хот руу нэвтэрсэн байна. Харин дээрх шалтгаан чиг үүргийн дагуу 1050 тээврийн хэрэгслээр 1980 зорчигч хотоос гарчээ.

Арваннэгдүгээр сарын 11-ний 03:00 цагаас өнөөдрийн /2020.11.25/ 08:00 цагийн хооронд нийт 18448 тээврийн хэрэгслээр 37932 зорчигч хот руу нэвтэрч, 19825 тээврийн хэрэгслээр 40588 зорчигч хотоос гарсан байна. Нийслэлийн хэмжээнд гудамж, зам тээврийн хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалтын 310 цэгт 662 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл