8o
Улаанбаатар хот
mobile menu

ББСБ-аас зээл авсан иргэдийн анхааралд

2020-11-26 10:53:58

УИХ-аас баталсан Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 183 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байх, төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн билээ.

Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-д Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхдээ иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг цахимаар болон холбоо харилцааны бусад хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэхийг үүрэг болгосон. Иймд зээлдэгч Та бүхэн харилцагч ББСБ-д эргэн төлөлтөд хүндрэл үүссэн талаарх холбогдох баримтын хамт зээлийн гэрээний хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх хүсэлтээ цахимаар гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийг хамгаалах чиг үүргийн хүрээнд дээрх хууль болон Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт тавьж ажиллаж байна. Иймд иргэд Та бүхэн энэ талаарх өргөдөл, гомдол, хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хорооны http://www.frc.mn/i/Feedback цахим хаягаар эсвэл 51-262608 тоот утсаар хандан гаргах боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment